Монгол, Унгарын Батлан хамгаалахын сайдууд уулзана

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Монгол, Унгарын Батлан хамгаалахын сайдууд уулзана

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр өчигдөр манай улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаныг дагалдаж тус улсын Батлан Хамгаалахын сайд Истван Симичко манай улсад айлчилж байна. Ноён Истван Симичко маргааш Монгол Улсын Батлан хамгаалах яаманд зочилж Батлан хамгаалах сайд Ц.Цолмонтой хамтын ажиллагааны талаар хэлэлцээр байгуулах юм байна.

 

Б.БАТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж