
Өмнө нь удаа дараа зохион байгуулж байсан хөдөлмөрийн бирж ажил олгогч эзэд ажлын байр санал болгож, ажлын байр хайсан хүмүүс сонгодог байсан бол энэ удаагийнх арай өөр. Ажил хайгсад өөрсдийгөө танилцуулж, харин эндээс ажил олгогч нар ажилтнаа сонгох юм. Хөдөлмөрийн яармагийг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд яармаг хоёр өдөр үргэлжилнэ.
Б.СҮРЭН