Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулжээ. Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгчээр энэ жилийн хувьд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК тодорсон байна. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн ослоос ажилчдаа хамгаалахын төлөө санаачлагатай ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулдаг энэхүү арга хэмжээ тав дахь жилдээ болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийт 45 байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулалтын болзлыг хангажээ.
Энэ удаа улсын хэмжээний байгууллага, аж ахуйн нэгжийн ангилалд УБЦТС ТӨХК манлайлж, Хасу мегаватт ХХК, Сүү ХХК удааллаа. Харин дунд нэгжийн ангилалд Шар нарст ХХК, Тэргүүн саруул зам ХХК, Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ, жижиг нэгжийн ангилалд Максам эксплозивс ХХК, МТ сайн шанд ХХК-ийн Чойр дахь салбар тус тус шалгарсан байна.
Д.ЦЭЭЛ