2013 оны Аваргуудын лигийн финал “Уэмбли”-д

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

2013 оны Аваргуудын лигийн финал “Уэмбли”-д

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох Аваргуудын лигийн энэ улирлын финалд шалгарсан Испанийн “Барселона” болон Английн “Манчестер Юнайтед” багийн тулааныг хүлээн авсан Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэх 2013 оны Аваргуудын лигийн финалын тоглолтыг мөн хүлээн авахаар болжээ. Энэ талаар Европын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор мэдэгдсэн байна. Английн хөлбөмбөгийн холбооны 150 жилийн ойн баярын хүрээнд UEFA-гаас Англид энэхүү давуу эрхийг олгосон аж. UEFA-гийн мэдэгдэж буйгаар энэ жилийн тэмцээн зохион байгуулалт, техник технологийн хангамж, үзэгчдийн сэтгэл ханамж зэрэг асуудлаар ямар нэг шүүмжлэл хүлээгээгүй учир 2013 оны финалын тоглолтыг зохион байгуулахад хүндрэл байхгүй гэж үзсэн байна. Түүнчлэн хэдийгээр албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч тасалбарын үнэ энэ жилийнхээс хямдхан байх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж