Хятад Ирантай худалдаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Хятад Ирантай худалдаагаа өргөжүүлнэ

 

Хятадын дарга Си Жинпин Ойрхи-Дорнодын айлчлалаа амжилттай дуусгаад нутаг буцжээ. Тэрбээр Саудын Арабаас айлчлалаа эхлүүлж, Иранаар  өндөрлөн нутаг буцсан байв. Си Жинпин Ираны ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ улс төр, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлж, худалдааг өргөжүүлэхээр ярилцжээ. Тэд ирэх 25 жилд стратегийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Ираны эсрэг олон улсын хориг цуцлагдсаны дараа Си Жинпин Тегеранд айлчилснаар 600 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлцэл байгуулжээ. Си Жинпин Иранд 24 цагийн хугацаанд саатаж, Ираны шашны дээд удирдагч Аятолла али Хаменейтэй уулзсан байна.

 

Хятадын дарга Си Жинпин Ойрхи-Дорнодын айлчлалынхаа хүрээнд /I.21/ Египетэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 21 гэрээ байгуулсан байв. Харин Саудын Арабт хамтын ажиллагаа, судалгаа, хөрөнгө оруулалт, худалдаа, сансрын технологи, сэргээгдэх эрчим хүч, газрын тос зэрэг олон салбарт 14 санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж