Т.Дариа Азийн аваргад түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Т.Дариа Азийн аваргад түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ

Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргаллаа. Тэрээр өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4, 6:2-өөр хожсон байна. 

Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон Т.Дариа гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон юм.

Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж буй. Тус тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж