Канадад 17 настай хүү халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Канадад 17 настай хүү халдлага үйлджээ

 

Канадын баруун хэсгийн Саскачеван мужийн Ла-Лош сууринд таван хүнийг хөнөөсөн халдлагад 17 настай хүүг яллажээ. Түүнийг аллага, хүн амины хэргээр 11 төрлийн зүйл ангид буруутгасан бөгөөд ирэх долоо хоногт шүүх гэнэ.

 

Гэмт этгээд Ла-Лош дахь байшинд 13-17 насны ах, дүү хоёрыг буудаж хөнөөгөөд сургуульд очиж гал нээсэн байна. Сургуульд гурван багш амь үрэгдсэн аж. Орон нутгийн цагдаа нарыг очиход гэмт этгээд эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байна.

 

Ла-Лош сургуульд цэцэрлэгийн наснаас 12-р анги хүртэлх 900 орчим хүүхэд хичээллэдэг аж. Ла-Лош суурин нь нийтдээ 3000 орчим оршин суугчтай гэнэ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж