Котошёогикүд түрүүлэх боломж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Котошёогикүд түрүүлэх боломж үлдлээ

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр башёг 13 даваа, нэг унаатай тэргүүлж буй озэки Котошёогикү озэки Гоэйдотой барилдахаар оноолт таарсан. Тэгвэл түүний араас 12 даваа, хоёр унаатай ёкозүна Хакүхо М.Даваажаргал, маэгашира-7 Тоёоношима нар нэхэж явна.

Озэки Котошёогикүгийн хувьд башёгийн 10, 11, 12 дахь өдөр ёкозүна Какүрюү, Хакүхо, Харүмафүжи нарыг дараалан давсан. Тэрээр энэ цагийн гурван аваргыг давсны дараа 13 дахь өдрийн барилдаанд Тоёоношимад ялагдсан. Гэвч нэг унаатай болсон Котошёогикү сүүлийг өдрийг хүртэл тэргүүлэгчдийн байранд үлдлээ. Өнөөдөр Котошёогикү Гоэйдог давах юм бол энэхүү башёд түрүүлж, түүхэн амжилтын эзэн болно.

Учир нь башёгийн сүүлийн өдрийг хүртэл озэки Котошёогикү япончуудын ганц найдвар хэвээр үлдсэн. Энэ тэмцээний нэг онцлог бол нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс энэ удаа япон бөхчүүдээс түрүүлэх зорилготой башёд барилдсан. Хэрвээ энэ удаа Япон бөх түрүүлэхгүй бол тэд бүтэн 10 жил үндэсний бөхийнхөө наадамд түрүүлж чадахгүй болох юм. Тиймээс өнөөдрийн барилдаан ихээхэн анхаарал татаж байна. Котошёогикүгийн хувьд өнөөдрийн барилдаанд уналгүй байх даалгавартай үлдлээ. Тэгж чадвал түүнд түрүүлэх боломж байна. Учир нь их аварга Хакүхо хоёр унаатай байгаа юм.

Өнөөдрийн оноолт:

Ёкозүна Хакүхо/12-2/ – Ёкозүна Харүмафүжи /11-3/

Ёкозүна Какүрюү/10-4/ – Озэки Кисэносато/8-6/

Озэки Котошёогикү /13-1/ – озэки Гоэйдо /4-10/


Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-2
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 11-3
Ёкозүна Какарюү М.Ананд 10-4

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 (гэмтэв)

Маэгашира 3 Ичиножёо А.Ичинноров 2-12

Маэгашира 4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-8
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-9
Маэгашира 13 Таканоива А.Баасандорж 9-5

 

Oзэки Котошёогикү ёкозүна Харүмафүжиг давж, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. /12 дахь өдөр, 2016.01.21/

Oзэки Котошёогикү Хакүхог давж, башёг тэргүүлж эхэллээ. /11 дэх өдөр, 2016.01.20/

 

Oзэки Котошёогикү 10 дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг давлаа. /10 дахь өдөр, 2016.01.19/

Ч.БОЛОР

 

14 日目稀勢の里 vs 白鵬

Posted by SUMO (大相撲) on Saturday, January 23, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж