Д.Алтанхуяг “Хунт нуур”-ыг дахин тоглохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг “Хунт нуур”-ыг дахин тоглохоор боллоо

Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийг амилууллаа. Гэхдээ энэ удаагийн “Хунт нуур” балетад Д.Алтанхуягийн хамтран бүжигчид болох таван тивийн шилдэг балетчид гоцолж, Монголын үзэгчдэд бэлэг барьсан. Балетчин Д.Алтанхуягийн гоцлох “Хунт нуур” балетийн тасалбар 20-80 мянган төгрөг байсан ч зарж эхлээд ердөө нэг цагийн дотор бүх тасалбар дууссан. Тиймээс Д.Алтанхуяг үзэгчдийн хүсэлтээр дахин “Хунт нуур”-т бүжиглэхээр болсон байна. Тэрбээр ирэх долдугаар сарын 3-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад Монголынхоо бүжигчдийн хамт гоцлох юм. Харин симфони найрал хөгжмийг өмнө нь манай улсад ирж байсан АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жиндон Кэй удирдах гэнэ. Тэрбээр УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэнгийн урилгаар дахин Монголд ирэх гэнэ. 

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж