Идэрчүүдийн ФУАШТ-ий 17 хүртэлх насны хэсгийн сүүлийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр болох юм. “Хоромхон” ба “Арвис” багуудын хоорондын учраагаар бямба гарагийн тоглолт эхэлсэн юм. Тус хоёр багийн хувьд мэдээж шигшээ тэмцээнд оролцох эрхээ бүрэн аваад байсан. Сүүлийн тоглолтоо ийнхүү хоорондоо хийсэн бөгөөд 10-4 харьцаатай “Хоромхон” клүб хожил байгууллаа. Хэдийгээр “Арвис” эхлээд 2 гоолыг оруулж тоглолтыг тэргүүлээд байсан ч дараалсан 9 гоолыг хаалгандаа алдсан.
“Хоромхон” багаас Б.Бүрнээбаатар гурван гоол оруулсан бол Т.Мөнхбаатар, Б.Балжинням нар тус бүр хоёр гоол оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN