Цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна

Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд нөхөрлөлийн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн нутагт орших “Скай” их дэлгүүр өмнөх талбайд үргэлжлэн гарч байна. Гурав дахь жилдээ уламжлал болсон тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны үр дүнд хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж буй. Үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлийнхний өөрсдийн гараар боловсруулсан экологийн цэвэр цагаан идээ борлуулагдаж байна. Хорхой ааруул, чипсэн ааруул, шар тос, тогооны өрөм, цагаан тос, мэхээртэй тос зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж