Зорчигч тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

Зорчигч тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ

Авто тээврийн үндэсний төвөөс өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 50 гаруй тээврийн хэрэгсэл саатсан, улмаар зарим зам давааг хааж магадгүй хэмээн мэдээлсэн. Тухайлбал өчигдөр:

  • БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ ЧИГЛЭЛИЙН 14:00, 18:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 15:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ДУНДГОВЬ АЙМГИЙН 14:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 16:00 ЦАГИЙН АВТОБУСНЫ хөдөлгөөний зогсоохоор мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр зам даваа нээгдсэн, зорчигч тээвэрлэлт хэвийн болсон хэмээн Зам тээврийн сайд М.Зоригт мэдэгдээд байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж