УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал, өмгөөлөгч О.Баасанхүү нар өнөөдөр 11.00 цагт Дээд шүүхэд хүсэлт хүргүүлэхээр болжээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Дээд шүүхээс МАХН-ыг бүртгэх асуудлыг түдгэлзүүлсэн захирамж гаргаад байгаатай холбоотой аж. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд Дээд шүүх шийдэх ёстой гэж мэдэгдсэн. Тиймээс Дээд шүүх түдгэлзүүлсэн захирамжаа хүчингүй болгож, МАХН-ыг бүртгэлийг шийдвэрлэж өгөх тухай уламжлах юм байна. Энэ сарын 15-нд болсон Дунд суудлын хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн 5.6 дахь хэсэгт дурдсан заалт Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн арав дахь заалт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан юм.
С.Отгон