“Harry Potter”-ын од мюзиклд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Harry Potter”-ын од мюзиклд тоглоно

“Harry Potter” киногоороо алдар хүндийн оргилд хүрсэн Daniel Radcliffe
Broadway-н “How to Succeed in Business Without Really Trying” нэртэй
мюзиклд тоглохоор болсон гэнэ.
Өдгөө 20 настай Британийн алдарт жүжигчин тэрбээр 2008 онд “Equus” нэртэй мюзиклд тоглож байсан туршлагатай юм.
Shepherd Mead-ын “How to Succeed in Business Without Really Trying” нэртэй номноос сэдэвлэн бүтээсэн энэхүү мюзиклд гол дүр болох J.Pierrepont Finch-ын дүрд тоглох юм. Finch нь цонх цэвэрлэгч бөгөөд тэр өөртөө туслах номын зөвлөгөөг амьдралдаа зарчим болгосноор энгийн нэгэн  залуугаас зар сурталчилгааны компанийн дэд захирал болтлоо өсөн дэвшдэг байна.
Найруулагчийнх нь хэлснээр Finch-ын ер бусын, гайхаш төрүүлсэн амжилтын карьераас гадна нарийн бичиг бүсгүй Rosemary Pilkington-той үүсгэсэн хайр дурлалынх нь адал явдлын тухай мөн гарах гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж