Нисэх онгоц тээвэрлэгч бол империалистүүдэд л хэрэгтэй эд. Тэр бол яг л буудуулах гэж байгаа галуу шиг л юм. Бид бол хэзээ ч нисэх онгоц тээвэрлэгчийг үйлдвэрлэж бүтээхгүй гэж Бээжингийн дээгүүр албаны төлөөлөгч хилийн чанадад айлчилж байхдаа мэдэгдэж байлаа. Тэр үе бол 1971 оны Маогийн дэглэм ноёрхож байсан үе байлаа..Харин тэгэхэд хятад улс ядуу байжээ. Одоо тэр үгээ тас мартсан бололтой. Одоо тэд цэрэг батлан хамгаалах зардлаа нэмэхийн хэрээр илүү давшилтын маягын их гүрний дээрэнгүй үзэл агуулсан зэвсэг технологоор хөөцөлдөх болжээ.Тийм ч учраас одоо нисэх онгоц тээгч энэ хөлгийг бүтээж байгаагаа бахдалтайгаар зарлах боллоо. Яагаад нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц бүтээж байгаагаа өмнөд хятадын тэнгисээс дорнод хятадын тэнгис хүртэлх энэ бүсэд энэ хөлөг үйл ажиллагаа явуулах бөгөөд хоёрт бас энэ хөлөг манай улсын өсөн нэмэгдэж байгаа сүр хүчийг илэрхийлэх бэлэг тэмдэг юм мэдэгдэж байна.Хятадад явуулсан санал асуулгаар хүн амынх нь 75% нь энэ нь манай улсыг гадны халдлагаас хамгаалахад хэрэгтэй гэж хариулсан бол 50% хувь нь АНУ зэрэг улсуудтай хүчний тэнцвэр барихад тустай гэж үзсэн байна. Одоо хийж байгаа энэ нисэх онгоц тээвэрлэгч нь энэ оны сүүл гэхэд бэлэн болох юм байна.
http://bichil-medee.blogspot.com/