Увсын Хяргас сумын бизнесийн өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Увсын Хяргас сумын бизнесийн өдрүүд болно

Баяд
ястны өлгий нутаг Увс аймгийн Хяргас сумын соёл урлаг, бизнесийн
уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Нутгийн
уугуул иргэд болон Хяргас суманд ажиллаж, амьдарч байсан нутгаа гэсэн
сэтгэлтэй хүн бүхнийг Улсын драмын эрдмийн театрт болох энэхүү арга
хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж буй юм. Энэ үеэр баяд ястны өв уламжлал
ёс заншлыг харуулсан “Элкэн аялгуу” урлагийн тоглолт болж, нутгийн
иргэдийн төлөөлөл өөрсдийн ажил амьдралыг нутгийн уугуул иргэддээ
танилцуулах юм. Мөн хамтдаа нутаг орноо хөгжүүлэх ямар боломж гарч
байгааг ч  хэлэлцэх зорилготой аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж