АНУ-ын таван мужид онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын таван мужид онц байдал зарлажээ

 

АНУ-ын зүүн зүгийн нутгаар ойрын хоёр хоногт цасан шуурга шуургатай байна. Цасан шуурганаар АНУ-д сүүлийн 100 жилд ороогүй их хэмжээний хур тунадас унахыг цаг уурын агентлагаас сэрэмжлүүлжээ. Цасан шуурганы улмаас АНУ-ын таван муж улсад онц байдал зарлаж, газар болон агаарын тээврийн үйлчилгээг зогсоосон аж. АНУ-ын Мэриленд, Хойд Каролина, Пеннсилвани, Виржиниа, Вашингтон муж улсад онц байдал зарлажээ.  Оршин суугчид цасан шуурганаас өмнө хүнсээ базаахаар супермаркетуудад урт дараалал үүсгэсэн байна.

 

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн автомашины цуваа өчигдөр /I.21/ нисэх буудлаас Цагаан ордон руу хүрэх замдаа багагүй саатсан байна. Нисэх буудлаас Цагаан ордон хүрэхэд энгийн үед 30 минут байдаг бол цасан шуурганы улмаас цаг 12 минут зарцуулжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж