Хөвсгөлд нэр дэвших эмэгтэйчүүд тодорч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд нэр дэвших эмэгтэйчүүд тодорч байна

Ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүд эхнээсээ тодроод байна. МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд Хөвсгөл аймагт идэвхтэй ажиллаж: байна. Түүнийг МАН-аас УИХ-д нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн нэлээд дээгүүрт байгаа гэх болжээ. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон МАН-аас тус аймагт нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд орсон байна. Тэгвэл Ардчилан намаас тус намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ц.Оюунгэрэл нэр дэвших бүсгүйчүүдийн тоонд багтжээ.

Улсдаа хүн амын тоогоор тэргүүлдэг Хөвсгөл аймаг улстөрч бүсгүйчүүдээрээ ч дээгүүрт ордог. УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Гадаад хэргийн сайд асан Н.Туяа нар тус аймгийн гаралтай юм.

                        
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж