ИУ-ын дайчдын гуравны хоёрыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

ИУ-ын дайчдын гуравны хоёрыг устгажээ

Жан-Ив Ле Дриан

Фото: Charles Platiau / Reuters

 

Сүүлийн жил хагасын дотор Олон улсын эвслийн хүчин “Исламын улс” гэх хэт даврагчдын гуравны хоёрыг буюу 22 мянган хүнийг Сири, Иракт устгасан тухай Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан France-24 телевизээр ярихдаа мэдэгдсэн байв.

 

Ле Дриан энэ тоог ойролцоо гэдгийг ч хэлэв. Түүний яриагаар ИУ-ын дайчдын тоо 35 мянган хүн бөгөөд тэдний 12 мянга нь гадаад орнуудын иргэд ажээ. 

 

“Хүчтэй цохилт болсон. Алан хядагчдын хүч ч багагүй суларсан” гэж тэр хэлж байна. ИУ бүлэглэл  одоо өргөн довтолгоон явуулахгүй зөвхөн хамгаалалтад ороод байгаагийн дээр нь санхүүгийн нөөц нь шавхагдаж байна хэмээн Ле Дриан онцолж байлаа. Францын нисэх хүчин эвслийн ажиллагаанд оролцон агаарын довтолгооноор 2000 орчим дайчдыг устгасан гэдгийг тэр тайлагнав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж