Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Монголд гэр хорооллын утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон уушгины элдэв өвчлөлүүд ихэсдэг. Төрөөс агаарын бохирдол, утааг бууруулах тал дээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч төдий л үр дүнд хүрэхгүй байгаа нь нууц биш юм. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын замын болон уушгины өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг дангаараа эзэлж байна. Судалгаагаар Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ Монгол улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гэсэн аймшигтай тоо гарчээ. Агаарын бохирдол нь уушгины бронхит, элдэв харшил, өвчлөлийн суурийг тавьдаг бөгөөд цаашлаад хүний биеийн дархлалын системд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ өнөөдөр хүн бүхэн өөрийн уушгийг хамгаалах боломжтой болжээ. Тодруулбал 93 жилийн турш чанартай, баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнийг ард иргэддээ хүргэсээр ирсэн Монгол Эм Импэкс Концерн нь Австри улсад үйлдвэрлэгдсэн уушгины “Тавипек” эмийг борлуулах албан ёсны эрхийг саяхан авчээ. Энэхүү эм нь уушгийг хорт утаа, агаарын бохирдол зэргээс бүрэн хамгаалаад зогсохгүй агаар дуслын замаар хүний биед нэвтрэн орсон элдэв тоосонцор, ханиад томуу үүсгэгч нян бактер зэргийг шүүж, хоргүйжүүлэх уушгины өөрийнх нь чадварыг давхар сайжруулдгаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл уушги нь өвчилсөн хүн “Тавипек”-ийг эмчийн зааврын дагуу хэрэглэж уушгиа эмчилж болохоос гадна эрүүл хүн ч энэ эмийг ууж, уушгиа хамгаалах бүрэн боломжтой гэдгээрээ давуу юм. Энэхүү эмийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Уушги судлалын клиникийн их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.
-“Тавипек” эм ханиад томуу үүсгэгч нян бактериас уушгийг бүрэн хамгаалах чадвартай гэдгээрээ олон улсад гайхагдаж байна. Бүр зарим оронд үүнтэй төстэй эм үйлдвэрлэхээр судалгааны ажил эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ эмийг Монгол Эм Импэкс Концерны хамт олон тусгай зөвшөөрлийн дагуу эх орондоо импортлоод эхэлсэн байна л даа?
-Уншигч олондоо оны эхэнд ийм гэрэл гэгээтэй мэдээлэл дуулгаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Саяхнаас Монгол Эм Импэкс Концерны оруулж ирж эхэлсэн уушгины “Тавипек” нэрийн эм бол чухамдаа нийслэлчүүдэд нэн хэрэгцээтэй эм юм. Иргэд уушгиа хамгаалах, уушгиа цэвэрлэх, уушгины өвчнөө анагаах зорилгоор нэг төрлийн эм хэрэглэж болно гэдэг бол маш том давуу тал. Мөнгөнд ч хэмнэлттэй. Эм бэлдмэлүүд тухайлсан өвчнийг анагаахад зориулагдсан байдгаас бус аливаа нэг эрхтэнийг бүх төрлийн өвчнөөс хамгаалсан нь тун ховор л доо. Энэ эмийн уушгийг хамгаалах үйлчлэл гэдэг дээр тогтож ярья л даа.
Жил бүрийн арваннэгээс дараа оны дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаа томуугийн тархалтын улирал байдаг. Тэгээд ч ханиад томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар хүнээс хүнд халдварлан, дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан. Монголд ч ялгаагүй. Өнөөдрийн байдлаар Монголд томуу, томуу төст өвчний тархалт их буюу амбулаторын үзлэгийн наймаас арван хувьд энэ төрлийн өвчлөл илэрч байгаа нь ердийн тархалттай буюу жилийн дундажтай ойролцоо гэсэн үг. Томуу, томуу төст зэрэг агаар дуслын замаар халддаг халдварт өвчнийг үүсгэгч 200 гаруй бактер, вирүс бий. Хүйтэн сэрүүний улиралд хамгийн элбэг тохиолддог нь томуугийн А, B хүрээнийх байдаг. Тухайлбал амьсгалын замын халдвар үүсгэгч аденовирус, респиратур синцитиал, парагрипп зэрэг вирусууд бий. Респиратур синцитиал нь гуурсан хоолойд нэвтрэн орж, уушгийг богино хугацаанд гэмтээдэг, бусдаасаа илүү хоруу чанартай. Намрын эхээр, хаврын сүүлээр идэвхиждэг. Ер нь дэлхий дахинд А хүрээний H1N1, H3N2 вирус хамгийн түгээмэл тархалттай байгаа талаарх мэдээллийг иргэд өдөр бүр шахуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байгаа. Хамгийн элбэг тохиолддог, олон сая хүнийг хамран өвчлүүлж, цар тахал үүсгэж байсан нь А хүрээнийх байдаг.
-Сүүлийн үед гахайн болон шувууны томуугийн өвчлөл газар авах хадлгатай болсон гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Томуугийн вирүсүүд хүнээс хүнд халддаг байсан бол сүүлийн үед гахайнаас хүнд, шувуунаас хүнд халдварладаг болсон. Генийн бүтцийн хувьд хүний вирүсийн шинжээс гадна шувуу, гахайн томуугийн генийн бүтэц хадгалагддаг. 2009 онд анх Канадад гахайн томуу илэрсэн. Эхэндээ гахайн махаар хоол хийдэг, эсвэл гахайн ферм ажилладаг хүмүүс өвчилдөг байсан бол сүүлдээ өвчин үүсгэгч вирүс мутац хэлбэрт орж генийн бүтцээ өөрчилснөөр хүнээс хүнд халдварлах болсон. Шувууны ханиад ч мөн ялгаагүй. 2009 онд мутацлагдсан энэ төрлийн вирүс хүнээс хүнд дамжин халдварлагдах болсон. Ингэж мутацлагдана гэдэг хоруу чанар нь нэмэгдэж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл энэ төрлийн вирүс тасалгаанд орлоо гэхэд тэнд сууж байгаа арван хүн тутмын есийг нь өвчлүүлэх чадвартай гэсэн үг.
-Харамсалтай нь Монголд саяхан А хүрээний вирүсээр өвчилсөн эмэгтэй нас барсан тохиолдол гарсан?
-Хамгийн анх 2009 онд Монголд А хүрээний вирүсээр хүн өвчилсөн болох нь Томуугийн үндэсний төвийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. А хүрээний вирүсээр жирэмсэн болон таргалалттай хүмүүс илүү өвчилж, улмаар богино хугацаанд хүндэрч, нас барсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 9-нд Өвөрхангай аймагт ийм тохиолдол гарлаа. Нэгдүгээр сарын 3-нд талийгч болох жирэмсэн эмэгтэй ханиад хүрч, өндөр халуунтай байхдаа аймгийнхаа эмнэлэгт үзүүлсэн. Нөгөөдөр нь буюу 5-нд бие нь огцом хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед амьсгалын дутагдалд орж, хатгалгаа тусчихсан байсан. Яаралтай мэс засал хийж, хэвлий дэхь хоёр хүүхдийг аварсан ч эхийнх нь амийг аварч чадаагүй. Шинжилгээрээр талийгч эмэгтэй болон хоёр ихрийн нэгнээс А хүрээний H1N1 вирус илэрсэн. Тус хоруу чанартай вирусын улмаас талийгч уушгины цочмог хатгаалгаа туссан байсан. Харин хүүхдүүд нь дөнгөж төрүүтээ халуурч байсан ч вирүсийнн эсрэг эмчилгээ шуурхай хийсний дүнд одоогоор хоёр охины биеийн байдал сайн байгаа.
-Тэгэхээр “Тавипек” эм нь тус А хүрээний вирусээс бүрэн хамгаална гэж ойлгож болох нь ээ?
-Хамгийн эхний асуултад хариулахдаа “Тавипек” эмийн хамгаалах үйлчлэлтийн талаар тогтож ярья гэсэн шүү дээ. Тэгэхээр тус эм бол хамгийн нэгдүгээрт А хүрээний томуугийн халдвараас сэргийлнэ гэж ойлгож болно. Энэ вирүс хүний эрүүл мэндэд ямар их сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгуулахын тулд дээрх жишээнүүдийг хэлсэн юм. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд “Тавипек”-ийг хэрэглэх нь зүйтэй.
Мөн дээр нь зөвхөн А хүрээ гэлтгүй бусад 200 гаруй нэр төрлийн ханиад томуугийн вирүсээс энэ эм хамгаалах чадвартай юм. Томуугийн вирүс хасах 70 хэм хүртэл хүйтэнд амьдрах чадвартай. Вирүс гадаад орчинд үржих бололцоогүй байдаг учраас хүний эсэд нэвтэрч үрждэг. Вирүс бүр өөрийн гэсэн онцлогтой. Зөвхөн гэдэсний салстад нэвтэрдэг вирүс гэж байхад булчирхай эсвэл амьсгалын замын салст бүрхэвчийг өвчлүүлдэг вирүс гэж бий. Ингэж нэвтэрсэн вирүс үржиж олширсны дараагаар цусанд нэвтэрдэг. Энэ тохиолдолд халдвар хордлогын хам шинж буюу 39, 40 хэм хүртэл халуурч, бүх биеэр янгинан өвдөж, тархины судас гэмтдэг учраас толгой ч өвддөг. Мөн зогсоо зайгүй ханиалгаж, амнаас цайвар ногоон өнгийн цэр гардаг. Тэгвэл энэ эмийг ханиад томуугаас урьдчилан сэргийлэх хэлбэрээр хэрэглэвэл дээрх өвчин зовиурыг мэдрэхгүй байна гэдэгтээ итгэлтэй байж болно гэсэн үг.
-Та ярилцлагын эхэнд хэлж байсан даа. “Тавипек” эм эрүүл уушгийг хамгаалахаас гадна цэвэрлэх үйлчилгээтэй гэж. Тэгвэл агаарын бохирдолт ихтэй орчинд амьдарч буй Улаанбаатарчууд уушгиа цэвэрлэх үүднээс энэ эмийг хэрэглэж болох нь ээ?
-Агаарын бохирдол дан ганц манай улсын гэлтгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болчихоод байна. Гэхдээ Монголд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснээс гадна агаарын чанараараа дэлхийн бүх орноос сүүлээсээ хоёрдугаарт орж байгаа талаарх мэдээллийг ДЭМБ-аас зарласан. Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа бол хорт утааг уушги өөрөө шүүгээд, хорыг гадагшлуулчихдаг. Уушгиний хорт агаарыг шүүх тогтолцоог энгийнээр тайлбарлая. Амьсгалын дээд замын сормууслаг хучуур эдүүд байнга хөдөлгөөнд оршиж, үүний дүнд агаар дуслын замаар уушгинд орж ирсэн хорыг шүүж, бактер вирусыг устгадаг. Тэгвэл илүү хорт утаа уушгинд орохоор уг хучуур эдүүд сааталд орж, хөдлөхөө больдог. Энэ нь уушгинд орсон бохир агаарыг шүүж, цэвэрлэх чадвараа алдчихлаа гэсэн үг. Ийм нөхцөлд амьсгалын замын өвчинд өртөмтгий болдог. Элдэв вирус, бохирдол нь уушгины гүн рүү орвол хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, архаг өвчин үүсэх шалтгаан болдог.
Тэгвэл Монгол Эм Импекс Концерны оруулж ирж буй Австри улсад үйлдвэрлэгдсэн “Тавипек” эм хөдөлгөөнгүй болсон амьсгалын дээд замын сормууслаг хучуур эдүүдийг сэргээж, хөдөлгөөнд оруулдаг. Ингэсэн тохиолдолд уушгины өөрийгөө цэвэрлэх үйл явц идэвхжиж хүний биед агаар дуслын замаар нэвтэрсэн хорт утаа, элдэв бактер устах юм. Тиймээс энэ эмийг нийт Улаанбаатарчууд авч хэрэглэхэд нэн тохиромжтой. Түүнчлэн утаа, тоосжилт ихтэй нөхцөлд ажилладаг, тамхи татдаг зэрэг хүмүүс уушгиа цэвэрлэх зорилгоор хэрэглэж болно. Тэр бүү хэл сүрьеэ өвчнийг үүсгэгч савханцрийн өсөлт хөгжилтийг дарангуйлдаг болох нь лабораторын судалгаагаар батладсан учраас сүрьеэтэй хүмүүс ч өвчнөө эдгээхийн тулд хэрэглэж болно.
-Энэ эмийг хэрэглэх зааврын тухайд уншигчдадаа талбарлаж өгөөч. Бүх насныхан хэрэглэж болох уу?
-Лаванда цэцгийн тосоор хийсэн энэ эм 12-оос дээш насны бүх хүмүүст зориулагдсан. Нэг дор хоёр ширхэгээр өдөрт өглөө, өдөр, орой ууна. Амьсгалын замын өвчнөө эдгээх болон энэ төрлийн өвчнөөс сэргийлэх үүднээс нэг удаад долоогоос арав хоног хэрэглээд түр завсарлах ёстой. Мэдээж үргэлжүүлэн хэрэглэх шаардлагта эсэхийг эмчид үзүүлж байж мэдэгдэнэ. Улаанбаатарт өвөл зун гэлтгүй агаар орчны бохирдол ихтэй болсон өнөө үед бактерийн халдвар улирал харгалзахгүй олон тохиолдох болсон тул энэ эмийг жилийн бүхий л үед хэрэглэж болно.