Цэнгэлдэх хүрээлэн 400 байшинг эрчим хүчээр хангана

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Цэнгэлдэх хүрээлэн 400 байшинг эрчим хүчээр хангана

Швейцарийн Stade de Suisse Wankdorf цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэрт байрлуулсан нарны зайнууд нь  Берн хотын 400 жижиг байшинг цахилгаан эрчим хүчээр  хангаж байна. 

Сэргээгдэх эрчим хүчний  1,3 МВт хүчин чадалтай станцыг цэнгэлдэхийг шинэчлэхдээ хийжээ. Шинэчлэлийн үеэр олон шинэ төвүүдийг нэгтгэн барьсан юм.

Цэнгэлдэхийн дээвэр дээр 10738 нарны  зайн хавтанг угсарсан байна. Японы Kyocera компанийн бэлтгэсэн эдгээр зайнууд нь агаар мандалд хаягдах  нүүрсхүчлийн хаягдлыг жилдээ 630 тонноор багасгах юм.

Stade de Suisse Wankdorf байгууламжид 370 сая  швейцари франк  зарцуулсан нь улсдаа  хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн боллоо. 

Одоо орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн олон талын зориулалт бүхий дэвжээ болон хувирлаа. Тэрээр спортын байгууламжаас гадна мэдээлэл, худалдааны төв болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж