НАТО Ливийн оршин суугчдыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

НАТО Ливийн оршин суугчдыг бөмбөгджээ

Ливид явуулж буй цэргийн ажиллагаа, агаарын довтолгооны үеэр энгийн номхон иргэд өртсөнийг НАТО хүлээн зөвшөөрсөн байна. Өчигдөр НАТО-гийн агаарын довтолгоо Ливийн нийслэл Триполи хотын орон сууцны хорооллыг дайрсан юм. Олон улсын цэргийн эвслийнхэн Ливийн  зэвсгийн баазыг бөмбөгдөх байсан авч, пуужин байгаа онолгүй оршин суугчдын хороололд унасан гэж тайлбарлаж байгаа ажээ. Харин Ливийн Засгийн газар үүнийг үгүйсгэж, НАТО өмнө нь ч бас  оршин суугчдын хорооллыг бөмбөгдөж байсан гэж буруутгаж байна. Тэдгээр энгийн номхон иргэдийн дунд хүүхдүүд ч байсан гэнэ.

Ливийн босогчдын  зэвсгийн нөөц дуусч, санхүүжүүлэгчид нь дэмжихээ больсон ажээ. Ливийн нийслэл Триполи хотын оршин суугчдыг бөмбөгдсөн хэрэг пуужингийн системийн алдаа байсан эсэхийг шинжээчид мөрдөн шалгаж байгаа гэнэ. Гэрчүүдийн ярьж буйгаар НАТО өнгөрсөн бямба гаригийн шөнө дундаас хойш Триполи хотын хамгийн ядуу дүүргийг бөмбөгдсөн байна. Өчигдрийн бөмбөгдөлтийн үеэр есөн хүн амиа алдсанаас хоёр нь нялх хүүхэд байжээ. Өөр 18 хүн шархадсан байна. Яаралтай тусламжийн ажилтнууд бөмбөгдөлтөд өртсөн хороололд нурангин доороос амьд үрэгдэгсдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ажээ.  Ливийн Гадаад хэргийн дэд сайд Халед Каим  оршин суугчдын хорооллыг бөмбөгдсөн нь НАТО-гоос явуулж буй санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж мэдэгдсэн байна. Ливийн улс төрийн хямралыг зогсоохоор олон улсын цэргийн хамтарсан эвсэл НҮБ-ын мандаттайгаар 90 хоногийн цэргийн ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм. Энэ сарын 27-нд дуусах ёстой байсан цэргийн ажиллагааг НАТО дахин 90 хоногоор сунгасан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж