
Ливийн босогчдын зэвсгийн нөөц дуусч, санхүүжүүлэгчид нь дэмжихээ больсон ажээ. Ливийн нийслэл Триполи хотын оршин суугчдыг бөмбөгдсөн хэрэг пуужингийн системийн алдаа байсан эсэхийг шинжээчид мөрдөн шалгаж байгаа гэнэ. Гэрчүүдийн ярьж буйгаар НАТО өнгөрсөн бямба гаригийн шөнө дундаас хойш Триполи хотын хамгийн ядуу дүүргийг бөмбөгдсөн байна. Өчигдрийн бөмбөгдөлтийн үеэр есөн хүн амиа алдсанаас хоёр нь нялх хүүхэд байжээ. Өөр 18 хүн шархадсан байна. Яаралтай тусламжийн ажилтнууд бөмбөгдөлтөд өртсөн хороололд нурангин доороос амьд үрэгдэгсдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ажээ. Ливийн Гадаад хэргийн дэд сайд Халед Каим оршин суугчдын хорооллыг бөмбөгдсөн нь НАТО-гоос явуулж буй санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж мэдэгдсэн байна. Ливийн улс төрийн хямралыг зогсоохоор олон улсын цэргийн хамтарсан эвсэл НҮБ-ын мандаттайгаар 90 хоногийн цэргийн ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм. Энэ сарын 27-нд дуусах ёстой байсан цэргийн ажиллагааг НАТО дахин 90 хоногоор сунгасан байна.