Одой гариг Седна зураачийн төсөөллөөр. Фото: NASA / Global Look
Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач Майк Браун, Константин Батыгин Дэлхийн ван гаригийн тойрог замын цаана Усан ван гаригийн хэмжээтэй, Дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай мэдээлэв. Х гаригийнхаа эрлийн талаар тэд судалгааны өгүүллээ “The Astronomical Journal”-д хэвлүүлснээс Science News тоймложээ.
Шинэ гариг нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдог бөгөөд химийн бүтэц нь Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудынх шиг гэнэ. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан хэмээн хоёр эрдэмтэн үзжээ.
Нар ба шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь одон орны 200 нэгжтэй тэнцэж байгаа ба Х гаригийн нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 одон орны нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана түүний тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.
Изображение: NASA / JPL-CALTECH
Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Уг гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэж эрдэмтэд үзлээ. Ингээд тэд Хавайн арал дахь Subaru гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Х гариг үнэхээр байгааг баталж чадтал тав орчим жил хэрэгтэй гэж тэд тооцоолжээ. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болох юм. Хоёр эрдэмтний алдааны магадлалыг 0,007 хувь гэж үзэв. Өмнө нь нарны аймгийн шинэ гаригийн хайлт нь Тэнгэрийн ван (1864 он), Дэлхийн ван (1930) гаригуудыг нээсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР