"Солар Сити" компани орон сууц, айлуудад нарны эрчим хүчний үсгүүр суурилуулж тавьж өгдөг ажил хийдэг аж. Нарны эрчим хүчийг ашиглахыг хүссэн айл өрхүүдийн дээвэрт нарны батарейгээ үнэгүй суурилуулж өгнө.
Нарны цахилгааны үүсгүүрийг тус компаниас түрээсээр авч сар бүр төлж байж болох юм байна. "Солар Сити" компанийн төв байр Калифорнийн Сан-Матео хотод байрладаг.
Одоогоор тус компани АНУ-ын арван мужид үйлчилгээгээ хүргэж байгаа. “Googlе" байгальд хоргүй ногоон эрчим хүчийг байнга дэмжиж ирсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Мохавын цөлд баригдаж буй нарны цахилгаан станцад 168 сая долларын хөрөнгө оруулсан аж. Одоогоор "Google" ногоон эрчим хүчний төсөлд нийтдээ 680 сая доллар зарцуулаад байна.