Барак Обама охиныхоо төгсөлтийн ёслолд үг хэлэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Барак Обама охиныхоо төгсөлтийн ёслолд үг хэлэхгүй гэв

Барак Обама охиныхоо төгсөлтийн ёслолд үг хэлэхгүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама охиныхоо сургуулийн төгсөлтийн ёслол дээр үг хэлэхгүй гэж шийджээ. Барак Обамагийн охин 17 настай Малиа энэ жил сургуулиа төгсөх юм байна. Харин ноён ерөнхийлөгч охиноо хараад сэтгэл нь хөдлөхдөө нулимс унагаж мэднэ гэж болгоомжилж, үг хэлэхийн оронд зүгээр үзэгчдийн суудалд суухыг илүүд үзэж байгаа бололтой. Малиа одоо Вашингтоны Сидвелл нэртэй хувийн ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч бөгөөд ирэх намар их сургуульд элсэхээр төлөвлөж байгаа юм байна.

Малиа ямар сургуульд элсэхээ одоогоор шийдээгүй боловч Принстон, Харвард, Браун, Пенсильвани, Йелийн их сургуулиар орж, судалсан гэнэ. Харин ноён ерөнхийлөгч охиндоо сургуулийн брэнд нэрэнд болж сонголт хийж болохгүй гэж зөвлөсөн гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн есдүгээр сард Айова мужид оюутнуудтай уулзалт хийхдээ "Зөвхөн энэ тэр сургуульд орно гэж дэнчин тавих хэрэггүй. Сайн их сургууль, коллеж зөндөө бий. Гэхдээ алдартай, брэнд болсон, үнэтэй сургууль л сайн боловсрол олгодог гэж ойлгож болохгүй. Би Малиад ч бас ингэж хэлдэг. Гэхдээ манай охин өөрийн гэсэн бодолтой хүн” гэжээ.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж