Б.Хурцыг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх хурал болно

шҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сард Лондон хотын Хатан хааны дээд шүүхийн танхимд болж, энэ сарын 23-24 хүртэл хойшилсон юм. Түүнийг Германы талд шилжүүлэх эсэх шүүх хурал маргааш болно. Энэ удаагийн шүүх хуралд Гадаад харилцааны яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, нарын хүмүүс оролцоно. Тухайн үед Шүүх хурлын талаар ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Болор  “Бидний өгсөн баримт материалд шалгах зүйл байсан учир нэмэлт ажиллагаа явуулах шийдвэр гаргасан болов уу. Хэрэв материал үндэслэл муу байсан бол Германы талд шууд шилжүүлэх байсан” гэж байв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж