Л.Цог, Г.Уянга нар төслөө хамгаална

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Л.Цог, Г.Уянга нар төслөө хамгаална

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нар бүлгээсээ тусдаа хуралдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хурал дууссан байна. Тэд 13.30 цагт зарлагдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө хамгаалах шийдвэрт хүрсэн гэх мэдээлэл байна.

Үдээс өмнө буюу өнөөдөр 07.30 цагт УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдан, Г.Уянга гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцээд олонхиороо дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байсан юм. Үүнтэй дээрх нэр бүхий гурван гишүүн санал нийлэхгүйгээс тусдаа хуралдсан билээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж