Элтон Жон Лейди Гагатай хамтарна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Элтон Жон Лейди Гагатай хамтарна

Сэр Элтон Жон дуучин сайн найз Лэйди Гагатай хамтарч ажиллахаар болжээ. Дуучин Лейди Гагагийн 2013 онд гаргасан “Артпоп” цомгийг Сэр Элтон Жон тааруухан болсон гээд өөрөө ч үүнийг мэдэж байгаа байх гэжээ. Лейди Гага энэ жил дөрөв дэх цомгоо студид бичүүлэх гэж байгаа тул найз нь туслахаа амлажээ. Тэд өнгөрсөн аравдугаар сард хамтдаа Биллборд сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан бөгөөд ЛГБТ/ДОХ сан байгуулахад хамтарч ажиллахаар болсон юм. Дуучин Лейди Гага найзынхаа талаар “Сэр Элтон Жон намайг хэрхэн гайхашруулж байсныг тоолж барахгүй. Бид маш сайн найзууд. Миний амьдралын хамгийн хэцүү үед тэр хажууд байдаг. Сэр ЛГБТ хүмүүсийн төлөө, ДОХ-ын эсрэг тэмцэхэд бүхнээ зориулж байгаа хүн. Тиймээс би энэ үйлсэд нь туслах болно” гэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж