Игорь Андреев
Гэрэл зургийг: Алексей Филиппов / РИА Новости
Тамирчдыг тохиролцож тоглосон гэж сэжиглэж байгаа талаар спортын судалгааны Show Legend порталд өгүүлжээ. Энэ жагсаалтад нийт 15 тамирчны нэр байгаа бөгөөд ОХУ-ын Игорь Андреев, Теймураз Габашвили, Алекс Богомолов нараас гадна Лукаш Лацко (Словак), Иван Додиг (Хорват), Андрей Голубев (Казахстан), Хуан Игнасио Чела (Аргентин), Ян Гайек (Чех), Альберт Монтанес (Испани), Даниэль Гимено-Травер (Испани), Мэтью Эбден (Австрали), Денис Истомин (Узбекистан), Майкл Расселл (АНУ) нар багтжээ.
Тамирчдын тэмцээнд орох эрхийг одоогоор хасаагүй байна. Одоо явагдаж байгаа “Их дуулга” цувралын Australian Open тэмцээнд дээрх жагсаалтын найман тамирчид тоглож байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР