Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Ардчилан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаархи ажлын хэсгийн мэдээлэл  зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

УИХ-дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, Сонгуулийн хуулийн төсөл, Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

                        П.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж