Борис Немцовыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Борис Немцовыг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэлээ

Александр Бастрыкин

Гэрэл зургийг: Алексей Дружинин / РИА Новости

 

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны (МБХ) дарга Александр Бастрыкин сөрөг хүчний улстөрч Борис Немцовыг хөнөөсөн хэрэг илэрсэн хэмээн мэдэгдлээ. Харин Оросын сөрөг хүчний ПАРНАС нам энэ мэдэгдэл эртэдсэн гэж үзэж байгааг “Интерфакс” агентлаг дамжуулсан байна.

 

“Өнгөрсөн онд 2015 онд Борис Немцов, "Кока-Кола" үйлдвэрийн захирал Дмитрий Сошнев нарын хэргийг илрүүллээ. Мөн Ростов мужид үйл ажиллагаа явуулж байсан Инесса Тарвердиевагийн дээрмийн бүлгийг илрүүлсэн бөгөөд тэд цагдаагийн ажилтан Чудиновыг эхнэр хоёр хүүхдийнх нь хамт хөнөөсөн юм” хэмээн Бастрыкин мэдэгдсэн байв.

 

Немцовын гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгч Вадим Прохоров уг хэргийг илрээгүй байна гэж нэг биш удаа мэдэгдэж байна. Немцовын хэргийг Руслан Мухудинов захиалсан гэдгийг өмгөөлөгч үгүйсгэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж