УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдрийг барцадтай эхлүүлсэн тухайгаа жиргэсэн нь хоромхон зуур топ жиргээ боллоо. Өвлийн хальтиргаатай замд гишүүний машины урдуур хэн нэгэн орж, машиных нь баруун урд хэсгийг мөргөжээ. “Өнөө өглөөг ингэж эхлүүллээ. Зам хальтиргаатай байхад машины урдуур дайрахгүй, дүрмээ барьж, жолоо баривал хохиролгүй осолгүй байна шүү дээ” хэмээн тэрбээр жиргэжээ.
А.ШАРАВ