Монгол улсын Ерөнхий сайд огцруулах үндэслэл бий хэмээн үзэж УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурсан хүсэлтийг өнгөрсөн Мягмар гаригийн үдээс хойш УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. УИХ-ын гишүүн Г.Уянга санаачлан бараг хагас жил энэхүү гарын үсгийг цуглуулсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо гарын үсэг зурж, баталгаажуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэдгийг мэдсээр байж ийм алхам хийсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт байгаа бөгөөд үүнээс өмнө өглөөний 8.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.
Гэсэн ч хуралдаан товлосон цагтаа эхлээгүй байна. 9.00 цагийн байдлаар ирц 31.6 хувьтай байна.
А.ШАРАВ