Үнэгүй WIFI байна, нааш ир

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Үнэгүй WIFI байна, нааш ир

Монгол улс интернэт хэрэглээний тоогоор бүс нутагтаа төдийгүй дэлхийд дээгүүрт орохоор үзүүлэлттэй яваа.

Харилцаа холбооны зохицуулах хрооны 2014 оны эцсийн тайлан мэдээгээр үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иудын 3G (GPRS, EDG, EVDO) сүлжээний хэрэглэгчийн тоо 1,734,414 хүрээд байгаа юм. Нийт интернет хэрэглэгчдийн 83.51 хувь нь Улаанбаатар хотод, 12.69 хувь нь аймгийн төвүүдэд, 3.80 хувь сумдын төвүүдэд байна.

Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд утасгүй интернэтийн үйлчилгээ газар сайгүй нэвтэрч байгаа. Хүүхдүүдийн хувьд утасгүй интернэт буюу WIFI-тай газар гэдэг бол хамгийн цуглах дуртай газар нь болсон. Гэсэн ч ийм газар тийм ч амар олдохгүй. Ямар сайндаа ингэж хаалганы цаанаас цацагдах WIFI-г бараадан бөөгнөрөхөв.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж