Женевт дэлгэгдсэн тансаг эмэгтэй цагууд

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Женевт дэлгэгдсэн тансаг эмэгтэй цагууд

Женевт дэлгэгдсэн тансаг эмэгтэй цагууд

SIHH ҮЗЭСГЭЛЭНГИЙН АНХНЫ ӨДӨР ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЭМЭГТЭЙ ЦАГУУДЫГ ДЭЛГЭЖЭЭ

Телевизийн хөтлөгч Диала Макки SIHH 2016 үзэсгэлэнгийн Roger Dubuis компанийн бүтээгдэхүүний самбарын дэргэд.

Гэрэл зургийг: Ian Gavan / Getty Images

Швейцарийн Женев хотноо нээгдсэн Өндөр урлалын цагны олон улсын үзэсгэлэнгийн (SIHH)эхний өдөр эмэгтэй цагны загварыг дэлгэлээ. Загварын Piaget, Roger Dubuis, Baume et Mercier ордны мастерууд хамгийн тансаг бүтээлүүдээ хатагтай нарт зориулсан байлаа.

Үзэсгэлэн нээгдэхээс өмнө ягаан ба цагаан алтан эх биетэй Limelight Stella нэртэй, очир эрдэнийн чимэглэл бүхий автомат цагны цуглуулгаа танилцуулж байсан Piaget ордон энэ цуглуулгаас гадна 1970-аад оноос гаргаж байгаад 2013 онд шинэчилсэн Limelight Gala цагныхаа үдшийн хувилбаруудыг үзүүлжээ. Тэдгээр цаг 2016 онд Миланы сүлжмэл нэртэй маш нягт пластик эсвэл уян хатан ягаан, цагаан алтан оосортой болжээ.

Yves Piaget гэх тусгайлан гаргасан сарнайн сортод зориулагдсан 2012 оны ультра нимгэн, 38 мм-ийн тоон нүүртэй Altiplano цаг ч шинэчлэгдсэн байна.

SIHH салон дээр Altiplano цагийн ягаан алтан загварууд нь их дэгжин харагдлаа. Алтан дээр ягаан цэцгийн дүрсийг гаргаж чадсанаараа ер бусын болсон байлаа.

Гэрэл зургийг: Piaget

Roger Dubuis ордон үзэсгэлэнгийн үзүүлбэртээ тухайн оны уур амьсгалыг тусгадаг уламжлалтай. Энэ жил уг ордон эмэгтэй хүний цагны Velvet цуглуулгыг үзүүлж байна. Velvet Ribbon нь төрхийг, Blossom Velvet нь хөөрөл ба нууцлаг төрхийг бэлгэджээ. Эрх чөлөө, шулуун шударгыг Black Velvet, татагдах увидасыг Velvet Secret Heart үзүүлсэн бол Velvet by Massaro нь бүтээлч байдлыг харуулж байгаа гэнэ. Энэ бүх хийсвэр ойлголтыг цагийн эх биеийн дизайнд шингээжээ.

Velvet Ribbon цагны эх бие болон оосор нь тэр чигтээ очир эрдэнээр бүрэгдсэн учраас энэ үзэсгэлэнгийн хамгийн үнэтэй цагны нэг болсон бөгөөд 1,2 сая швейцар франкаар үнэлэгджээ. Эдгээр загвараас ердөө 88 ширхгийг үйлдвэрлэжээ. Мөн карбон материалыг үнэт чулуугаар гоёх патентыг Roger Dubuis авсан байв.

Velvet Massaro цуглуулгын нэг онцлог нь Шанель-ийн гар оёдлын эмэгтэй гутлын мастер Massaro энэ цагийн ширэн оосрыг бүтээсэнд байгаа юм.

Гэрэл зургийг: Baume et Mercier

Baume et Mercier ордон энэ үзэсгэлэнд Clifton гэх сонгомол загвараас гадна спорт загварын Capeland Shelby Cobra 1963, Capeland Shelby Cobra 1963 загварыг дэлгэлээ.

Competition ордон эмэгтэй хүний Promesse загварыг танилцууллаа. Өмнөх загвараас хэмжээ багатай төмөр эх биетэй уг цаг очир эрдэнэ, танаар чимэглэлэгдсэн. Металл, мөн ширэн оосортой бөгөөд оосор нь бугуйг хоёр дахин ороох ажээ.

IWC Schaffhausen ордны Pilot’s Watch цаг ч эмэгтэйчүүдэд зориулагдав. Компани жил бүр нэг цуглуулгаа эмэгтэйчүүдэд зориулдаг бөгөөд энэ удаа нисгэгчийн гэх цагаа зориулжээ. Шаффхаузен хотын цагийн мастерууд үзэсгэлэнд 55 мм-ийн голчтой эх биетэй том загвараас гадна 36 мм-ийн диаметртай цагаа эрчүүдэд зориулсан байна. “Pilot’s Watch Automatic 36” цагийг нарийнхан бугуйтай эрчүүд мөн сонирхсон эмэгтэйчүүд ч зүүж болно гэж компанийн тэргүүн Жорж Керн тайлбарлав. Эдгээр гурван зүү бүхий цагийг автомат механизмаар тоноглож, дизайны таван хувилбараар бүтээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж