НАТО Оросын баллистик пуужингуудыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

НАТО Оросын баллистик пуужингуудыг шүүмжлэв

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Оросын тив алгасан нисэх баллистик  пуужингуудын хөтөлбөрийг “Мөнгө дэмий үрсэн” гэж нэрлээд оросуудын “Хуучинсаг сэтгэлгээний гэрч” гэж нэрлэжээ.

Лондон хотноо Расмуссен мэдэгдэхдээ НАТО нь Орос занал учруулахгүй, Москваг пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт хамтран ажиллахаар урьсан нь үүнийг гэрчилж байна хэмээн онцолжээ. Хоёр бие даасан системийг байгуулаад хооронд нь мэдээлэлээр холбохыг НАТО Орост санал болгож байгаа юм.

НАТО-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд хариу өгөхдөө Москва Фог Расмуссены үгийг сонсохгүй учир нь хөтөлбөрийн зорилго, хэмжээ нь ОХУ-ын дотоод хэрэг гээд “Бид манай хамгаалалтаа хаана юугаар хэрхэн хийхээ өөрсдөө мэднэ гэв.

Одоо Орос баллистик пуужингийн хэдэн төрлийг бүтээж байна. Тэдний нэг “булава” гэх далайн шумбагчийн пуужингийн туршилт хэд хэдэн удаа амжилтгүй болсноороо олныг татсан байна.

2013 оноос Оросын Батлан хамгаалах яам янз бүрийн тусгалын баллистик пуужингийнхаа үйлдвэрлэлийг бараг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. "Булава", "Ярс" ба "Искандер-М" системийн үйлдвэрийн дамжлагад 2020 он хүртэл 15 тэрбум рублийг гаргах гэнэ. Мөн ирэх жилд шинэ шингэн түлшээр ажиллах тив алгасан нисэх пуужинг бүтээх ажлаа дуусган зэвсэглэлд нийлүүлж эхлэх ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж