Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай багийн “Зараатын хөндий” гэдэг газар өвөлжиж байгаа 22 настай эмэгтэй /хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10 цагт гэрийхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гарч явжээ.
Эмэгтэйг явсны маргааш буюу 19-ний өдрийн 11 цагт орон нутгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэнээр эрлийн ажил эхэлжээ. Улмаар 19-ний өдрийн 14 цагт сураггүй болсон иргэнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь нутгийн иргэд олж, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Б.БАТ