”Аль-Каида” 40 гол дайснаа нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

”Аль-Каида” 40 гол дайснаа нэрлэв

"Аль-Каида"-гийн талынхан өөрсдийн нэгэн сайтад Иракийн дайнтай холбоотой 40 америк албан тушаалтнууд, цэргийнхэн ба  сэтгүүлч нарын жагсаалтыг нийтэлсэн тухай The Daily Mail сонин бичсэн байна. Жагсаалтаас тодорхой хүний нэрийг нэрлээгүй. Түүнийг гаргагчид эдгээр хүмүүсийг устгахад оролцохыг уншигч нартаа санал болгожээ. Тухайлбал, тэдний хаягаар тэсрэх бөмбөг илгээхийг тэд санал болгосон байв. Исламд орсон америк иргэн Адам Гадам сайтад бичихдээ АНУ-д зэвсэг олж авах нь амархан гээд түүгээр жагсаалтад байгаа хүмүүсээс устгахыг уриалжээ.

Америкийн хууль хяналтынхан уг заналыг ноцтойгоор хүлээн авч байна. Жагсаалтад тавигдсан хүмүүсийн тухай маш нарийн материал цуглуулжээ. Жагсаалтыг бин Ладеныг устгасантай холбогдуулан гаргасан гэж үзэж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж