Хятадын агаарын бохирдол 10 хувиар буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Хятадын агаарын бохирдол 10 хувиар буурсан гэв

 

“Greenpeace” байгаль орчныг хамгаалах байгууллагын Зүүн Ази дахь судалгааны байгууллагаас Хятадын агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн онд 10 хувиар буурсан хэмээн мэдээлжээ. Хятадын 189 хотын агаарын чанарын үзүүлэлтээр бохирдлын хэмжээ буурсан болохыг тогтоосон байна. Агаарын бохирдлын хэмжээ Хятадын хойд хэсгийн нутгаар илүүтэй буурсан байгаа аж.

 

Гэсэн ч Бээжин хотыг бүрхсэн өтгөн саарал утаа хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр удаа аюултай түвшинд хүрч, сургууль цэцэрлэгүүдийг хаасан юм. Түүнчлэн Хятадын хотуудын 80 хувь нь үндэсний агаарын чанарын стандартад хүрэхгүй бохирдол ихтэй байгаа аж. Бээжингийн агаарын бохирдол олон улсын анхаарлыг татах болсноор Хятадын эрх баригчид үүний эсрэг шат дараатай олон арга хэмжээг авч байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж