Ван эрх мэдлээсээ ерөнхий сайдтай хуваалцана

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ван эрх мэдлээсээ ерөнхий сайдтай хуваалцана

Мароккогийн ван VI Мохаммед баасан гаригт телевизээр ард түмэндээ хандахдаа Үндсэн хуулийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр парламент ба ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээг нэмэгдүүлж байна. Ерөнхий сайд нь “Засгийн газрын ерөнхийлөгч” гэж нэрлэгдэх бөгөөд сайд дарга нарыг томилно. Мөн тэрээр парламентийг тараах эрхтэй болов.
Харин ван өөрийн мэдэлд батлан хамгаалах ба шашины хэргийг үлдээсэн байна. Энэ саналаар бүх нийтийн санал асуулга долдугаар сарын 1-нд явагдана. VI Мохаммед хаан ширээнд 1999 онд суужээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж