АНУ талибуудтай хэлэлцээр хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

АНУ талибуудтай хэлэлцээр хийж байна

“АНУ ба бусад орнууд “Талибан” хөдөлгөөнтэй нөхцөл байдлыг зохицуулах талаар хэлэлцээр хийж байна” гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгджээ. Дипломат эх сурвалжийн мэдээгээр бол байлдаж байгаа талуудын хооронд хэлэлцээр сүүлийн хэдэн сарын дотор болж байна.
Харин Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яам энд тайлбар өгсөнгүй.  Карзайн мэдэгдэл хийхээс нэг хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаагаа “Талибан” ба Аль-Каида” сүлжээний талаар хоёр тусдаа тогтоол гаргалаа. Өмнө тэр хоёрыг адилтган террорист гэж үздэг байжээ. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэрэв “Талибан” хөдөлгөөн зэвсгээ хураалган “Аль-Каида”-гаас холбоогоо тасалбал тэднийг Афганы нийгэмд нь оруулах асуудлыг ярьж болно гэсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж