Габриэль Гиффордс Тусонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Габриэль Гиффордс Тусонд ирлээ

Габриэль Гиффордс буудуулснаас хойш анх удаагаа Тусонд ирлээ

Конгрессийн гишүүн  Габриэль Гиффордс Тусон хотод эргэн ирсэн тухай Associated Press мэдээлэв. Гиффордсыг түүний нөхөр сансрын нисгэгч  Марк Келли дагалдан иржээ. Төрөлх хот Тусондоо ирсэн нь түүний эдгэрэлтэд тустай гэж эмч нар хэлэв. Тэрээр нөхрийнхөө хамт хувийн онгоцоор ирсэн байна. Амралтын хоногуудыг Гиффордс тэнд өнгөрөөсөн ба ямар нэгэн уулзалт, ярилцлага өгсөнгүй. Өнгөрсөн долоо хоногт  Хьюстоны TIRR Memorial Hermann эмнэлэгээс Гиффордсыг гаргасан юм. Тэрээр одоо нөхрийнхөө хамт хотоос холгүй амьдарч байна. Гэхдээ Гиффордсын эмчилгээ бүрэн дуусаагүй юм. Тиймээс эмнэлгийн ажилтан 24 цагаар гэрт нь байх гэнэ. Тэр бусдын дэмжлэггүйгээр явж чадахгүй, хэл яриа нь бүрэн сэргээгүй байна. Эмнэлэгт байхдаа тэрээр хоёр удаа нөхрийгөө сансарт үдэхээр Флоридад ирж байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж