Аделийн клипийг нэг тэрбум хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Аделийн клипийг нэг тэрбум хүн үзжээ

Их Британийн дуучин Аделийн “Сайн уу?” видео клипийг одоогийн байдлаар Vevo сүлжээгээр нэг тэрбум гаруй хүн үзсэн нь хамгийн богино хугацаанд хит болсон клип болоод байна.

Энэ талаар дуучны “label XL Recordings” студи Твиттер хуудсандаа бичжээ. IMAX камераар бичсэн уг “Сайн уу?” дууны клип Vevo сүлжээнд ганцхан өдрийн дотор хамгийн олон хандалттай видео клип болж, дуучин Тейлор Свифтийн амжилтыг эвдсэн бол YouTube сайтад 100 сая хүн үзсэн хамгийн их хандалттай хоёр дахь клип болсон юм. Клипийг найруулсан Франц-Канадын найруулагч Хавиер Долан энэ талаар “Адель мартагдашгүй, дурсамжтай клип хийж өгөхийг хүссэн. Харин би тийм клип хийж чадах болов уу гэж халширч байлаа. Тэгээд өнгөрснийг эргэн санаж, бүтэлгүйтсэн хайр дурлалаа дурсч буй бүсгүйг төсөөлсөн.” хэмээн ярьжээ. Аделийн “Сайн уу?” нэртэй дуу нь түүний сүүлд гаргасан “25” цомогт орсон дууны нэг юм. Хэдийгээр уг цомон худалдаанд гарснаас хойш хоёр сар өнгөрч байгаа ч олон дээд амжилтыг эвдэж байгаа билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж