Урумчи хотын намын даргыг яллав

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Урумчи хотын намын даргыг яллав

 

Хятадын Шинжаан-Уйгур бүс нутгийн нийслэл Урумчи хотын Коммунист намын дарга Ян Ганыг авлигын хэргээр 12 жил шоронд хорих ялаар шийтгэжээ. Бээжин хотын шүүхээс мэдээлснээр Ян Ган албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авч, эхнэр, хүүгээрээ дамжуулан 13.79 сая юанийн авлига авсныг тогтоосон байна. Ян Ганыг авлигын хэрэгт сэжиглэн өнгөрсөн онд баривчилсан аж. Тэрбээр мөрдөн байцаалтад тусалж, хэргээ хүлээсэн тул ийнхүү хөнгөн шийтгэл авсан байна. учир нь авлигын хэрэгт холбогдсон Хятадын том даргаас нар бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн нь цөөнгүй бий.

 

Ян Ган 1999-2006 оны хооронд Урумчи хотын Коммунист намын нарийн бичгээр ажиллаж байжээ.

 

Си Жинпин Хятадын дарга болсноос хойш авлигын эсрэг тэмцлийг өргөн хүрээнд явуулж нам, улс төрийн өндөр албан тушаалтан, хөрөнгөтөн бизнесмен, цэрэг армийн генералуудыг ялгалгүй мөрдөн шалгаж байна.

 

Бээжингийн эсрэг Шинжаан дахь уйгур үндэстний бослого тэмцэл бол Хятадын “толгойны өвчин” юм. Шинжаан-Уйгурт сүүлийн жилүүдэд хятадуудын эсрэг халдлага дайралт нэмэгдсэнд Бээжин Зүүн Туркестаны исламын хөдөлгөөнийг буруутгаж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж