Дөрвөн шинэ элемент нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Дөрвөн шинэ элемент нээжээ

Менделеевийн үелэх системд химийн дөрвөн шинэ элементийг албан ёсоор орууллаа. 113, 115, 117 болон 118 гэсэн атомын дугаартай элементүүдийг Олон улсын онолын болон хэрэглээний химийн шинжлэх ухааны холбоо бүртгэн баталжээ.

115, 117, 118 дугаар элементүүдийг Орос, Америкийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг нээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ баг мөн 113 дугаар элементийг анхлан нээгч эрхийн төлөө өрсөлдсөн боловч мэргэжилтнүүд энэ эрхийг Японы эрдэмтэд өгчээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж