Мексикийн жүжигчнийг мафийн толгойлогчийн амраг гэж сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Мексикийн жүжигчнийг мафийн толгойлогчийн амраг гэж сэжиглэв

Холливуудын жүжигчин найруулагч Шон Пенн Мексикийн хар тамхины мафийн толгойлогч, зартай гэмт хэрэгтэн Эл Чапотой ярилцлага хийж, Роллинг Стоун сэтгүүлд нийтэлснээс хэдхэн хоногийн дараа зартай гэмт хэрэгтнийг баривчилсан билээ. Өмнө нь хоёр ч удаа оргох гэж оролдсон Эл Чапог Мексикийн нохдоор хамгаалуулсан, маш чанга харуул хамгаалалттай шоронд хорьж байгаа юм. Харин одоо Мексикийн хууль сахиулагчид Шон Пеннийг Эл Чапотой ярилцлага хийхэд зуучилсан Мексикийн жүжигчин Кэйт дел Кастиллог Эл Чапогийн мафийн мөнгөөр компани байгуулж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна. Хууль сахиулагчид мафийн толгойлогч, жүжигчин хоёрын утасны мессежийг олж, тэднийг хувийн харилцаатай гэж сэжиглэж байгаа юм. Мексикийн хар тамхины ертөнцийн хаан гэгддэг Эл Чапо 1993 онд баривчлагдаж, Алтиплано шоронд хоригдсон боловч 2001 онд хуягуудад 2.5 сая ам.долларын хахууль өгч оргосон байдаг. Мексикийн мөрдөгчид түүний араас 13 жил мөшгисний эцэст 2014 онд баривчилсан боловч таван сарын дараа мөн л тэндээс оргож амжсан билээ. Эл Чапог АНУ-ын талд шилжүүлэн өгөх ажил эхэлсэн боловч энэ ажиллагаа олон сар, жилээр сунжирч магадгүй гэж хуульчид үзэж байгаа юм. Эл Чапогийн хар тамхины мафи 65,000 гаруй хүнийг хөнөөсөн гэдэг.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж