Ерөнхий сайд зөвлөхүүдийнхээ тоог нэмэв

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд зөвлөхүүдийнхээ тоог нэмэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрч хүчтэй залуусаар багаа сэлбэжээ. Тодруулбал, тэрбээр зөвлөхүүдийнхээ тоог нэмж, шинэ залуусыг ажилд авсан байна. Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Даваацэрэн, М.Хүдэрбаатар, Х.Ержан нарыг томилсон байна.

Б.Даваацэрэн нь Хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан залуу улстөрч юм байна. АН-ын шинэ залуу үе дотроо боловсролтой гэгддэг хүмүүсийн нэг.

Харин М.Хүдэрбаатар нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр Х.Ержан нь Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм. Гурвуулаа АН-ын ҮЗХ-ны гишүүн юм байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж