Хүнс, ХАА-н бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Хүнс, ХАА-н бодлогын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог тодорхой болгох, хамтын ажиллагааг уялдуулах зорилготой юм. Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн  байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн талаар баримталж буй төрийн бодлого, өнөөгийн төлөв, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг танилцуулах юм. Мөн “Мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт” болон  “Газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт”  гэсэн сэдвүүд дор талууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн гадаадын түншлэгч байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлох аж. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг дэлгэрэнгүйгээр ХХААЯ-ны вебсайт болох www.mofa.gov.mn сайтаас үзэж, танилцах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж