Жихади Жон
Фото: Reuters
Хэт даврагчдын “Исламын улс” (ИУ) бүлэглэл өөрийн алуурчин Жихади Жон нэрээр алдартай Мохаммед Эмвази алагдсаныг албан ёсоор батлан мэдээлсэн тухай Reuters агентлаг мягмар гаригт дамжуулжээ.
Тус бүлэглэлтэй холбоотой хэвлэлийн хэрэгслүүдэд Жихади Жоны тухай гашуудлын мэдээлэл гаргасан байв. Харин хэрхэн амь үрэгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Америкийн нисгэгчгүй онгоц Ракка хотын район дахь Жоны байрласан газарт цохилт өгсөн ба пентагон тээр үед түүний үхлийн магадлал 99 хувьтай гэж байсан юм.
"Исламын улс" бүлэглэлд айдас төрүүлэх үүднээс цаазлалтын бичлэгийг тараадаг. Аллагыг хийсэн алуурчид нь хэвлэл мэдээллийн гол баатруудын нэг болдог ба Жихади Жон нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг байсан Мохаммед Эмвази ИУ-ын цээрлүүлэгч нараас хамгийн цуутай нь байв.
Эмвазийн үйлдлийн бичлэг интернетээр цацагдсан бөгөөд тэрбээр дэлхий даяар эрэн сурвалжилж байсан хамгийн цуутай гэмт хэрэгтэн байлаа. АНУ түүний толгойг 9,4 сая доллараар үнэлсэн байв. Өнгөрсөн наймдугаар сард тэрбээр өмнө амьдарч байсан Их Британид эргэн очоод цуст аллагаа үргэлжлүүлнэ гэж амласан юм.
“Исламын улс” 2014 оны зун Ирак, Сирийн нутгийн хэсгийг эзлээд тэнд халифийн улс байгуулснаа зарласан юм. Зөвхөн Оросоос гэхэд 2,5 мянган хүн тэдэнтэй нийлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР